Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрөв нь нас барсан хэрэг гарсан. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд метилийн спиртийг архи гэж андууран уусан ажээ. Метилийн спирт нь өнгөгүй шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй бөгөөд олон салбарт нэвтэрсэн байдаг аж. Тодруулбал, формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон өргөн ашигладаг байна. Хүний эрүүлмэндэл сөрөг нөлөөтэй хорт бодис юм. Хордсон иргэдийн талаар яг одоо Эрүүл мэндийн яам мэдээлэл хийх гэж байна.