Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээгүүр машинтай явж, мөс цөмөрсний улмаас живж, хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа.Тодруулбал, өчигдөр 10.12 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт аймгийн төвөөс 102 км, Дөргөн сумын төвөөс 10 км зайд Хар-Ус нуурын мөс цөмөрч, машин живсэн дуудлага ирсэн байна.Дуудлагын дагуу аврах 14 албан хаагч хэргийн газар ажиллаж, 29 настай иргэн О нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг, иргэн Б нуурын усанд амиа алдсаныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Машин унасан нуурын хэсгийн усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр газар байжээ.
Мөс цөмөрч хоёр иргэн амиа алдлаа
2015-12-17 08:30:00