8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нарангэрэл: Урьдчилсан байдлаар техникийн спирт хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан

2016-11-28 12:45:00

Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрөв нь нас бараад байгаа билээ. Уг хэргийн талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Пүрэвжав нар мэдээлэл хийсэн юм. 

Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулсан аж. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан.

Энэ үеэр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон гэдгийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцолж байсан юм. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулсан аж. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан.

Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн.

Хордлого авч нас барсан гэх дөрвөн хүний нэг нь газар дээрээ, нөгөө хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлэгт хүрэх замдаа нас барсан аж. Нөгөө нэгийн нь биеийн байдал маш хүнд эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирснээс хойш 6 цагийн дараа нас барсан байна. Харин эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтворжсон гэдгийг энэ үеэр онцоллоо. Хордлого авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус байжээ. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн аж. Нарийн биохимийн шинжилгээний дүнг МХЕГ гаргах юм байна.  

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Хордлого авсан хүмүүсийн биеийн байдал ямархуу байна вэ. Ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Одоогоор хордлого авсан иргэдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон. Нүдний салст бүрхэвч хавагнах, нүд бүрэлзэх, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байна.

-Нас барсан 4 хүнийг уг шингэнээс их хэмжээгээр уусан гэсэн үг үү?

-Нас барсан иргэдийн задлангийн хариу хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар 2-5 балгаар уусан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ хордлого авч эмчилгээ хийлгэж байгаа иргэдтэй цуг уусан уу гэдгийг батлах баталгаа байхгүй байна. Өвчтнүүдээс энэ талаар асууж мэдээлэл авахад биеийн байдал, эмчилгээнд нь сөрөг нөлөө үүсгэж болзошгүй. Тиймээс эхний ээлжинд хордлогод орсон хүмүүсийг эрүүл болгох нь чухал.

-Урьдчилсан байдлаар метилийн төрлийн спирт гэсэн дүгнэлт гарсан гэж байна. Гэтэл Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан дулааны халаалтын зориулалттай химийн эталон гэх бодис гэсэн мэдээлэл өгсөн байна. Энэ хоёр хоорондоо ялгаатай юу? 

-Урьдчилсан дүгнэлтээр метилийн төрлийн спирт байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүмүүсийн хэлж буйгаар газ нь пельтикны галыг нэмэгдүүлдэг асаагч бодис байсан гэж хэлж байна. Энэ хоёр ерөнхийдөө нэг төрлийнх. 

-Энэхүү шингэн нь архитай андуурагдахаар өнгө, үнэр, амттай юу?

-Хордлого авсан иргэдийн хэлж буйгаар махны агууллахад байсан 5 литрийн савтай шингэж гэж ярьж байна. Энэхүү шингэнийг олж авсан хүн эхлээд өөрөө 250 мл усанд найруулж уусан. Ингэхэд өнгөгүй цагаан, уухад хэл ам дарвиганасан, хоолой гашуу оргисон зүйл байсан гэсэн. Цааш нь хүмүүстэй хамтарч найруулж хэрэглэсэн байсан.

-Бодисыг устгалд оруулсан уу?

-Одоогоор цагдаагийн байгууллага хурааж авсан.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
durtai garuud we
2016/11/28 43.242.242.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 4