8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: “Хөгжлийн банк”-ны том зээлийг МАН-ынхан авсан

2016-11-28 13:05:00

Засгийн газраас “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг маргааш Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон. Гэвч тус банкинд хийсэн шалгалтын материал Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор ирээгүй байна. Тиймээс тус бүлэг “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулах санал гаргахаар болжээ. Хуулийн хугацаанд тараагдах ёстой материал өнөөдрийг тараагаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Хөгжлийн банкнаас авсан томоохон зээлүүдийн 60 хувийг МАН-ын бүлгийн гишүүд авсан байдаг. Цаашилбал шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд тараагаагүй байж шууд байнгын хороогоор хэлэлцэх гэж буй нь хууль зөрчсөн үйлдэл. МАН-ынхан ингэж хууль зөрчихөө зогсоох хэрэгтэй. Хөгжлийн банкнаас олон компани зээл авсан. Гэтэл ганц Ардчилсан намынхан хувааж аваад идчихсэн юм шиг ярих хэрэггүй. Зарим компанийн эргэн төлөлт ч асуудал үүсгэхээр байна” гэлээ. 


Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дархан
Эрдэнэ гишуунээ хегжлийн банкнаас МАН аас хэн хэн зээл авсан юм бэ ард тумэнд нэг нэрлээд егееч ингэж нэг нэр усгуй юм ярихаар чинь л худлаа улс тер хийж байгаа юм шиг харагдаад байх юм
2016/11/28 103.229.122.33
Болио
ХЭН НЬ Ч ЯЛГААГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛЭН ДЭЭР ХАР ХЭРЭЭ ШИГ ШАВЖ, АЛАЛЦААД УЛС ОРОН АРД ТҮМНЭЭ ҮГҮЙРҮҮЛЖ БАЙДГАА ЗОГСООХГҮЙ, УЛАМЖЛАЛ ХЭВШИЛ БОЛГОЖ БАЙГАА БОЛ ПАРЛАМЕНТАА БОЛИО
2016/11/28 66.181.191.216
боль
МАН ОФФШОР ДАНСТАНГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦ,
2016/11/28 66.181.191.216
xaxa
за танай Намынхан аваагүй юмуу . за МАН авсан зээлүүд дандаа том бизнесүүд том төслүүд топ татвар төлөгчид байгаа. харин та нар өөрсөдөө Төмөр замын 500 сая доллараа женко луйварчнаасаа л олж ир.
2016/11/28 202.131.238.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment