8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобус огцом тоормослосноос болж нүүр, хамрын ясаа гэмтээжээ

2016-11-28 13:27:44

Том оврын автобусны жолооч гэнэт тоормозлосны улмаас нэг зорчигч хүнд гэмтжээ. Тодруулбал, өчигдөр орой "МУИС-ийн урд талын буудал дээр автобусанд унаж гэмтсэн хүн гэмтлийн эмнэлэг явлаа” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Энэ дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд оршин суух 61 настай иргэн Б /эмэгтэй/ “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тооромз гишгэсний улмаас сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ.Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 4