8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: АН-ын бүлэг цаашид тэмцлийн байр, сууринд шилжинэ

2016-11-28 13:35:00

АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг харзнасан, хүлээлтийн байдалтай хүндэтгэж ажилласан. Харин үүнээс хойш улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, эрх баригчдыг шахаж ажиллана гэж тус бүлгийн дарга С.Эрдэнэ мэдэгдлээ. Мөн АН-ын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлэх шаардлагад манай бүлгийн гишүүдийн бүгдийнх нь санал орсон. Өнөөдрийн байдлаар 104 сум, хоёр аймаг, нэг дүүрэгт одоог хүртэл томилгоо хийгдээгүй байна. Үүнээс болж маш олон ажил удаашрах эрсдэл үүсч байна. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах байдалд эрх баригчид их хойрго байгаа. Мөн олон мянгаар нь хийж буй халаа сэлгээгээ зогсоо. Өвөлжилт хүндэрч байна. Мөн өвчлөлч их байгаа. Иргэдийн амьжиргааны асуудал ч хүндэрч байна. Тэгэхээр манай бүлэг Ерөнхий сайдад хүргүүлэх шаардлагадаа энэ бүхнийг тусгаж өгнө.МАН-аас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардана. Цаашид улс төрийн тэмцлийн идэвхтэй тэмцлийн байр сууринд шилжиж ажиллана. Дараагийн шаардлагаа тавьж улс төрийн томоохон дүгнэлт мэдэгдэл гаргаж ажиллана. Манай бүлэг өнөөдрийг хүртэл хүлээцтэй ажиллаж ирсэн. Олон түмний сонголтыг хүндэтгэж хүлээцтэй байж асуудулыг шийдэх болов уу, хийх болов уу гэж харж ирсэн.Гэтэл тэгсэнгүй. Тиймээс цаашид бид шаардлага тавьж ажиллана" гэж мэдэгдлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БГД иргэн
Эрдэнийн яридаг юм дандаа томилгоо суудлын хойноос хөөцөлдөх. хийдэг ажил хэлдэг үг нь тэмцэх. Тэр тэмцэл нь эх орны төлөө түй ч байхгүй. зөвхөн өөрийхөө тойрон хүрээлэгч нарыг дарга болгохын төлөө
2016/11/29 59.153.114.192
Сандан
Ямар элэнцгийнхээ тэмцэл хийх юм та нарийг хэн джмжих юм
2016/11/29 122.201.31.24
anaa
Arai ch de Odoo hurtel tomilgoo n batalgaajaagui bgaa uym uu
2016/11/29 43.242.243.83
Ganaa
Hutsdag banhar, uuruu yu hiij giiguulchihsen duurdeggui har guzeet yum bol?
2016/11/29 150.129.142.97
Монгол Улсын Иргэн Намжав
Ардчилсан нам иргэдийн амьжиргаа доройтлоо гээд тэмцлийн хэлбэрт шилжинэ. Ашгүй дээ тэмцэх боломж гараад л, Өмнөх 4 жил тэмцэх хүнгүй гунигтай байсан. Арга ядаад хоорондоо баахан алалцлаа
2016/11/29 139.5.217.43
мгл
ажиллаж болдоггүй юм уу
2016/11/28 122.201.22.234
мгл
намтай,улс төртэй л тэмцэнэ ,өлсөнө,цангана,шатна гээд л байх юм.нэгдээд улс орноо ингэж өөд нь татаж хөгжүүлье,бидэнд ийм санал санаачилга байна.дэмжээч хамтраач,ард олон минь нэгдээч гэж уриалж ажил
2016/11/28 122.201.22.234
bi
Засаг барьж байхдаа сайн ажиллах нь яасан юм Эрдэнэ гуай.Ямар төр хүлээлгэж өгчхөөд юу яриад сууна.Халаа сэлгээг та нар зогсоож байлуу.4 жил үргэлжилсэн.Харин тэд 5-6 сар л хийг
2016/11/28 103.242.47.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment