"Монгол Коммент" нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг маш ховор тохиолддог зөөлөн эдийн хорт хавдар оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан. Зөөлөн эдийн гэдэг нь маш нарийн эсийн түвшинд үүссэн хавдар бөгөөд удаан хугацаанд эмчлүүлж байсан ч энэ сарын 26-27-нд шилжих шөнө бурхан болжээ. Гэр бүл, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.