7o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН яамны авлигаар хөлждөг үү

2015-11-15 21:13:00

Сүүлийн үед гарсан хэргийг дамилдуулсан уу МАХН-тай холбоотой явган яриа гарсаны нэг нь Г.Шийлэгдамбатай холбоотой.  “МАХН-ынхан манай Шийлэгээ ах мөнгө олж ирж байж л  цалингаа тавих байх” гэж.  Үнэндээ АТГ-аас эхлээд бусад улс төрийн намууд МАХН-ынхан Эрүүл мэндийн яамаар тоглож байгаа, түүнийг мөнгө олох хэрэгсэл болгож байна хэмээн хардсаар ирсэн. Гэхдээ яамны удирдлагууд өнөө хэр энэ асуултаас бултсан ч  “наана гялагцаг, цаанаа паланцаг” гээчийг үзүүлсэн нь нотлогдсоор байна.    Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх хэргээр саатуулагдсан. Тэгвэл түүний араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас уржигдар баривчилсан билээ. Түүнийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл түүнийг мөн л бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна.

Ингэхдээ Г.Шийлэгдамбад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй адил зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг одоогоор 72 цаг саатуулсан гэх боловч цаашид үргэлжлүүлэн хорих бололтой. Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд ” төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулсан гэдэг. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан аж. Энэхүү том төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагджээ.

Үүнийг нарийвчлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Харин Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэж шалгаж байгаа ч энэ асуудал нь баримтаар тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой лавшруулан шалгах зүйл байгаа тул мөрдөн байцаалтын явцад мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч гадуур сэжигтнээр байцаагаад эхэлжээ.  Тэдэнд намдаа хандив цуглуулах нэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэл байгаа аж. Энд зөвхөн Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг ч төдийгүй түүний өмнө энэ салбарын сайд асан Н.Удвалтай ч холбогдож буй зарим хууль бус явдал байгаа бололтой.

Тодруулбал Н.Удвалын үед Төрийн нарийн бичгийн дарга явсан эмэгтэйн асуудал ч сөхөгджээ. Үүнээс харахад улс төрийн намууд сайд нараа томилох гэж үхэн хатан зүтгэдэгийг нэг жишээ тод харагдана. Яам бол төрийн гол аппартуудын нэг. Тиймдээ ч асар их мөнгө эргэлддэг нь дамжиггүй. Гэтэл үүнийг улс төрийн намууд ашиглаж, хувьдаа завших үйлдэл хэрээс хэтэрсэнийг Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг цаашлаад Н.Удвал нар ийнхүү харуулсаар байна.  Ямар сайндаа л МАХН-ын ажилтнууд Шийлэгээ сайдыгаа мөнгө олж ирэхийг нь хүлээгээд цалингаа хурдан тавиасай хэмээн ярьж суухав.  МАХН-ынхан сонгуулийн өмнөх жил мөнгөнд улайрч байгаад лидерүүдээ алдаж дуусах нь.  Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг, Н.Удвал гээд л Н.Энхбаярыг анх МАН-аас МАХН-ыг өрх тусгаарлахад хамтран түшилцэж, баганыг нь босгосон тэд шуналтай даргаасаа болж аавын хаалга татахад хүрч байна. Харин намын дарга Н.Энхбаяр нь бутны араар нуугдаж, бултах ажлаа хийсээр л явна.

Б.Тайван

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гишуун
Яандаа энэ МАХН гэж заавал авилгалаар санхууждэг юм байхдаа Одоо тэгээд дарга,нарийн бичгийн дарга,бугдээрээ шоронд орох болох нээ
2016/01/16 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment