Монголын үндэсний түүхийн музейн урд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөг гэмтээсэн зургууд энэ сарын эхээр нийгмийн сүлжээний сайтад нийтлэгдсэн. Тэгвэл эл хөшөөг сэтгэцийн өвчтэй хүн сүйтгэсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал, СХД-т орших суух 35 настай эрэгтэй Э гэх сэтгэцийн өвчтэй хүн халдаж гэмтээсэн нь байна. Түүнд Эрүүгийн хуулийн 153.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хэрэг хариуцах чадвартай эсэхийг нарийн шалгуулж байгаа аж.
Хэлмэгдэгсдийн хөшөөнд сэтгэцийн өвчтэй хүн халджээ
2016-11-29 08:40:00