8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-11-29 09:05:47

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд

09:00 цагт Номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болно.

Онцгой байдлын ерөнхий газарт

10:00 цагт Цас зудтай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх автомашин гардуулах ажиллагаа болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

10:00 цагт Хотын дарга С.Батболд иргэдтэй уулзана.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд

11:00 цагт ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж, сүүлийн үеийн мэдээлэл олгох зорилгоор уулзалт зохион байгуулна.

Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд

11:00 цагт "Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд" олон талт хэлэлцүүлэг болно. Монгол банк, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

МЗХ-нд

11:00 цагт БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын мэдээллийн төвийг байгуулж байна. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болно.

МН мэдээллийн төвд

11:30 цагт Өвөлжилт хүндрэлтэй байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан"Малчдадаа туслая" сайн үйлсийн аяныг өрнүүлэх гэж байна. Тус аяны хэвлэлийн талаар мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

14:00 цагт Улаанбаатар хотын худалдааны танхимын хамтын ажиллагааны талаарх уулзалт болно. Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар бизнесийнхэнтэй уулзана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment