8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сарын 3-нд цасаар шуурна

2016-11-29 09:37:27

Баруун аймгуудын нутгаар: 28,4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.  3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. 3-4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30,4-нд зарим газраар бага зэргийн цас орно. 30,4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 30,4-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.   

Говийн аймгуудын нутгаар: 29,4-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Арц богдын өврөөр, 4-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment