Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг томилжээ. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн байна.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нь:
-1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан
-1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч
-2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.
ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь:
-2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч
- Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
-Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
-Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.