Өнөөдөр улс оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэгэн өдөр шувтарч байна. Та өнөөдөр товлосон ажлаа бүтээж амжуулсан биз дээ. Улс эх орны минь улс төрийн амьдрал маргаантай мэтгэлцээнтэй өнгөрсөнөөс гадна Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудал шийдэгдэж гарын үсэг зурсан ийм өдөр болж өнгөрлөө. Рио Тинто-гийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх: Түүхэн өдөр маш чухал үйл ажиллагаа тохиож байна. 4.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхийн санхүүжилтийг баталгаажуулах түүхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурж байна” гэсэн байна. Ингээд сайнтай, саартай Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүлээн авч үзнэ үү
Өнөөдөр манай сайтад
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд айлчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа. Түүний энэ удаагийн айлчлал нь хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг олон талаар хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг ойртуулан бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт хоёр тал итгэлтэй байгаа аж. БНСУ-ын ерөнхий сайдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг угтан авч, албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс хүлээн авч үзээрэй.
Х.Тэмүүжин Н.Энхбаяр Шадар сайд болох ёстойг “санууллаа”
Улс төр төдийгүй хуулийнхан дунд мэдлэгийг нь шалгасан нэгэн зүйл өнөөгийн нийгэмд өрнөөд байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой. МАХН-ын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилох санал гаргасан талаар хэмээн мэдээлсэн нь нийгэмд дуулиан тарьж, сүүлийн хэдэн өдрүүдэд Н.Энхбаярыг Шадар сайд болох эсэх тал дээр толгойгоо гашилгаж сууна. Учир нь улс төрийн хүрээнээс аль хэдийнэ халиад байгаа энэ асуудлын талаар хуулийнхан өөр өөр тайлбар дүгнэлт хийгээд байгаа нь хачирхалтай. Энэ талаар хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байгаа шүү дээ” гэх тайлбарыг өгсөн. Түүний энэ байр суурь давхар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Улс төрийн өнцөг, уг хүний характер хоёроос харахад ч Н.Энхбаярын эсрэг байх нь гарцаагүй юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энэдээс уншина уу
Амиа алдсан иргэн нь “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Төмөрхуягийн хүргэн байжээ
Ард олныхоо хүндлэлийг хүлээсэн гавьяат дуучны нөхөр хүн амины хэрэгт холбогдсон талаарх дуулиан нэгдсэн билээ. Тодруулбал ард олноо “Намрын өнгө” зэрэг аав, ээжийн тухай дуугаараа алдаршсан дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэх мэдээлэл гадуур цацагдсан. Тэрбээр хоёр найзын хамт анд явж байгаад сум алдан нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэгт холбогдсон, хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар тухайн үед эх сурвалжуулж хэлж байв.Тэгвэл энэ хэргийн талаар бид эргэн сурвалжиллаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэрэг Төв аймгийн Сэргэлэн суманд болжээ. Тухайн үед анд гурав биш долоон хүн явсан байна. Тэдний дотор дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ, “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Төмөрхуяг нар байжээ. Харин харамсалтайгаар амиа алдсан иргэн нь “Ш” гэгч байсан бөгөөд “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Төмөрхуягийн хүргэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж уншина уу
Улс төрийн урвалт, шарвалт
Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн эдгээр өдрүүдэд улс төрчид иргэдэд хайр зарлаж, тойрог авахын тулд хороо найруулж сууна. Түүнчлэн УИХ-д суудалгүй намууд ч амь орсон мэт энд тэнд хурал цуглаан хийж олны анхаарлыг татна. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болохоор зүтгэсэн. Гэвч АН дотроо түүнийг "Шадар" болгохыг эсэргүүцэж байгаагаа ЗТЯ-ны сайд М.Зоригт сайдаас эхлээд ил далдаар илэрхийлчихсэн. Ерөнхий сайд эхлээд Шадар сайд болох санал тавьсан хэмээн МАХН-ын нөхдүүд мэдэгдээд авсан ч Ерөнхий сайд үгүйсгэчихсэн. Уг нь Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд болгосноор хэд хэдэн ашигтай. Тухайлбал МАН, МАХН хоёр ирэх сонгуульд хамтарч орно хэмээн АН-ыг сандаргаж байгаа. Энэ талаарх нийтлэлийг энэдээс уншина уу
Эдгээр мэдээлэлээс гадна саар мэдээлэл ч мөн цөөнгүй гарлаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайд энэ сарын 11-ний өдөр айлын гэр шатаж, гэрт байсан зургаан настай хүү амиа алджээ. Гал өдрийн 15.20 цагийн орчимд гарсан байна. Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр галыг унтраасан ч хүүг аварч чадаагүй аж. Аав, ээж нь хүүгээ гэрт нь цоожлоод явчихсан байсан аж. Иймээс иргэдийг гэртээ хүүхдээ цоожилж орхихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Зөрчлийн тухай хууль ирэх оны 9-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Энэхүү хуульд зөрчил гаргасан этгээдийн баривчлахгүй бөгөөд торгох, эрхийг хасах зэрэг хоёр төрлөөр шийтгэх юм. Тэгвэл тус хуулийн заалтад хүүхдээ дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн тарилгад хамруулаагүй эцэг эхийг 25 тооны нэгжээр торгохоор болжээ.Өөрөөр хэлбэл, нэг нэгжийг 2000 төгрөгтэй тэнцүүлж торгох юм байна. Нэгжийн хэмжээ нь Эрүүгийн хуулинд мөн үйлчлэх аж.Түүнчлэн, хүүхдийг зориуд хувцас, хоол хүнсээр дутаах, орон байраар гачигдуулсан эцэг эх, асран халамжлагчийг мөн л 25 тооцооны нэгж, хуулийн этгээд бол 100 нэгжээр торгох ажээ.
Өчигдөр Эх нялхаст амаржихаар хөдөө орон нутгаас ирсэн нэгэн бүсгүй 300 мянган төгрөгөө хулгайд алдсан байна. Тус эмэгтэй төрөх дөхсөн учраас Эх нялхаст хэвтэхээр эмнэлэг рүү орж байсан бөгөөд, хажуугаар нь зөрж өнгөрсөн халаасны хулгайчид суйлуулсан байна. Бүсгүйтэй хамт явж байсан эгч нь хавь ойрынхноосоо тусламж гуйн орилсны ачаар мөнгө болон бичиг баримтыг нь буцаан авч чаджээ. Тэр хавьд явж байсан хэдэн залуу хамтран хулгайчийг барьж авч, Баянгол дүүргийн цагдаагийнхныг дууддсан байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Тайшир 104 чиглэлийн байцаагч, ахмад Т.Баярмаа, ахлах ахлагч н.Алтан-Өлзий нар ирж хулгайчийг авч явжээ.
Үйл явдалын товч мэдээлэл
-Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Чойдогийн Цэрэнгийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, Монголын физикийн нийгэмлэг хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн 3 давхарт зохион байгууллаа.
-Нийтийн тээврийн автобусны жолооч, хяналтын ажилтнуудад зориулсан "Хамтдаа зорчъё" сургалт Зорчигч тээврийн нэгтгэлд болжээ.
-БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Н.Батцэрэг сайдтай газрын гүний ус, ногоон хөгжил, газрын гүний дулаан, аялал жуулчлалын чиглэлээр хоёр улс хэрхэн хамтарч ажиллах талаарх уулзалт зохион байгуулжээ.
-Монголд анх удаа нано технологиор таван минутад элэгний шинжилгээг хариутай нь гаргахаар болсон талаар Хаппи Веритас оношилгооны төвөөс мэдээлэл хийлээ.
-Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын театрын уран бүтээлчид Улсын драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвтэй 3 бэсрэг жүжиг тоглолоо.