8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр курсын оюутанд голч хамаарахгүй зээл олгоно

2016-11-29 11:15:53

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкнуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ.

Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгасан байна. Урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж.

Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна. Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн УИХ-д өргөн барьсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлсэн. Зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болсон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment