8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Энхмөнхийн шүүх хурал болж байна

2016-11-29 12:23:00


Одоогоос 3 жилийн өмнө Алдарт уяач  Пунцагбалжирын хүү  Энхмөнх   хүчингийн хэрэг үйлдсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж байна. Шүүх хурал хаалттай эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2 цаг үргэлжилж байна. П.Энхмөнх шүүх хуралд өөрийн биеэр оролцож байгаа бол хохирогч Г.Дэлгэрмаа  АНУ-д  байгаа бөгөөд  түүнийг өмгөөлөгч нь төлөөлж шүүх хуралд оролцож байна. Хүчингийн хэргийн талаар тууштай тэмцэхээ мэдэгдэж, МУ-ын Ерөнхийлөгчид хүртэл захидал бичиж байсан хохирогч гэгдэх Г.Дэлгэрмаа чухал шийдвэр гарах гэж байхад АНУ-д оргонол хүсэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэхүү хэргийг өмнө нь прокурориос гурван удаа хэрэгсэхгүй болгож байсан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайн үед нь хүргэх болно. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл