8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлаас сэрэмжлүүлэг гаргалаа

2015-12-16 18:02:00

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхлэх билээ. Энэ удаагийн амралтаар I-V ангийн сурагчид таван долоо хоног амрах бол VI-IX ангийн сурагчид гурван долоо хоног, X-XII ангийн сурагчид хоёр долоо хоног амрах юм. Сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүд бага насны хүүхдээ  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа улам илүү сайжруулахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Мөн гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа. Онцгой байдлын газрын аврагчид энэ онд нийт 426 иргэнийг гал түймрийн аюулаас аварснаас 35 иргэн түлэгдэж гэмтэн, 58 хүн нас баржээ. Тэдний 12 нь бага насны хүүхэд байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл