8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэвэр агаарыг савлан зарж байна

2015-12-16 18:18:00

БНХАУ-ын иргэдийг цэвэр агаараар цангаж байгаа үед Канадын компани цэвэр агаар нийлүүлж байгаа гэсэн мэдээлэл цацагдлаа.  Канадын “Виталити Эйр” компани 4,800 км үргэлжлэх Хадат Уулаас цэнгэг агаарыг савлаж БНХАУ-д авчирч худалдаж байгаа аж.  Нэг сав цэвэр агаарыг 10 юаниар худалдаж байгаа нь Хятад улсад зарагдаж буй нэг сав цэвэр уснаас 50 дахин өндөр үнэтэй байна.“Виталити Эйр” компани өнгөрсөн жил Канадын Эдмонтон хотод байгуулагджээ. Хятад улсад агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хэмжээнд хүрэх үед тус компани 2 сарын өмнөөс Хятад улсад хүрч ажиллаж эхэлсэн байна. Энэ компанийг хамтран байгуулагч Мосис Лам хэлэхдээ, “ Бид эхний ээлжинд 500 сав цэвэр агаарыг Хятадад оруулж 4 хоногийн дотор зарж дуусгасан” гэсэн байна. Одоо Канадаас 4000 гаруй сав агаарыг Хятад улсад нийлүүлэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл