8o
Улаанбаатар хот
mobile menu

АН "Хөгжлийн банк"-ны асуудлаар тав хоногийн завсарлага авлаа

2016-11-29 16:10:25

Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор байсан ч хуралдаан Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.  Завсарлах авах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан бүлгээ төлөөлж хэллээ. Тэрбээр "Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай бүлэг гурав хоногийн өмнө танилцах ёстой байсан ч Ардчилсан намын бүлэгт тэр танилцуулга ирээгүй. Тиймээс Дэгийн тухай хуулийн 18.1 дүгээр заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд шалгалтын дүнтэй танилцах хугацаа олгож, хамтарсан хуралдаанаас завсарлага өгөхийг хүсэж байна" гэв.

Ийнхүү Ардчилсан намын бүлгийн гаргасан саналыг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгөв. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гаригт завсарлагын хугацаа дуусч, хамтарсан байнгын хороод хуралдахаар боллоо. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл