“Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн гэх хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо. Шүүх хурал хуралдаж тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гарсан байна. Тодруулбал, Шүүхээс Г.Дэлгэрмаагийн хүчиндүүлсэн гэх нотлох баримт дутуу мөн мэдүүлэг нь зөрсөн учраас баримт нотолгоогоо бүрдүүлж өг хэмээн шүүх хурлыг хойшлуулсан байна. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд П.Энхмөнх шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бол хохирогч Г.Дэлгэрмаа АНУ-д байгаа учраас өөрийн биеэр тус шүүх хуралд оролцсонгүй. Шүүхийн шийдвэрийн талаар П.Энхмөнхөөс тодруулахад “Шүүх шийдвэрээ гаргасан учраас би ямар нэгэн юм хэлэхгүй” гэсэн хариултыг өгсөн байна.
Г.Дэлгэрмаагийн хүчиндүүлсэн гэх нотлох баримт дутуу, мэдүүлэг нь зөрсөн учраас шүүх хурал хойшлогдлоо
2016-11-29 16:18:00