Жил бүрийн өдийд буюу 12 дугаар сард зам тээврийн осол аваар, зөрчил ихсэх хандлагатай байдаг байна. Учир нь шинэ жилийн баярыг албан байгууллагууд тэмдэглэсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, мөн энэ үед хүйтэний эрч чангарч замын халтиргаа гулгаа үүсдэг үе учраас зам тээврийн осол аваар их гардаг сар юм. Иймд нийслэлийн замын цагдаагийн газраас энэ онд зам тээврийн осол аваар өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар байгаа талаар тодрууллаа.
- Сүүлийн үед зам тээврийн ямар зөрчил их байна вэ?
- 2015 оны 12 дугаар сарын байдлаар ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их байна. Мөн цас орж зам дээр халтиргаа гулгаатай байгаагаас шалтгаалан осол аваар гарч байна. Тухайлбал замын халтиргаа гулгааг арилгах ажлыг хариуцсан байгууллагууд хангалттай хэмжээнд элс, давс цацах ажлыг хийж чадахгүй байгаа нь осол аваар гарах нь их байна.
- Улаанбаатар хотоос гарсан судалгаагаар 1 метр кавдрат тутамд 2 гр бодис цацдаг гэсэн судалгаа байдаг ч яг өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд байж чадахгүй байна. бодис цацаад цас тухайн үедээ хайлсан ч шөнө оройдоо шавар нь эргэж хөлддөг учраас осол аваар гарах шалтгаан болдог. Мөн жолооч нар замынхаа нөхцөл байдалдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохгүй байна.
- Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж байгаа энэ үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хэр илэрч байна
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад зөрчил гаргасан тохиолдол их байна. Хагас сайн өдөр 75 жолооч зөрчил гаргасан бол бүтэн сайн өдөр 80гаруй жолооч зөрчил гаргасан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох энэ зөрчил монголчуудын уламжлалт баяр ёслол болох цагаан сар, улсын баяр, цэргийн баяр, шинэ жил гэх мэт баярын үеэр жолооч нар их бага хэмжээгээр согтуурлах ундаа хэрэглэсэнээр зөрчил гардаг. Ялангуяа албан байгууллагууд нийлж баяраа тэмдэглэсэн хирхэнээ ажилчддаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эсэхт анхаарал тавьдаггүй найз нөхдынхөө ятагланд орсоноор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол аваар гардаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд заагдсанаар нэгдсэн арга хэмжээнд оролцоод гаргасан ажилтан албан хаагч зам тээврийн зөрчил осол аваар гаргасан тохиолдолд тухайн жолооч өөрөө хүлээгээд явна. Тухайн байгууллагат торгуулийн арга хэмжээ авя ажиллаж байгаа.
- Танай байгууллагаас ямар урьдчилан сэргийлгэх ажил зохион байгуулж ажиллаж байна вэ?
- Осол аваарт өртсөнхөө дараа биш өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ажилуудыг зохион байгуулж байна. Томоохон баар цэнгээний газруудаар хяналт шалгалт хийж, иргэд ихээр үйлчүүлдэг газруудад согтуугаар тээврийн хэрэгсэо жолоодуулахгүй байх арга хэмжээ авч дуудлагын жолооч дуудах санамж өгч ажиллаж байна.