8o
Улаанбаатар хот
mobile menu

ИНЕГ-аас дроныг бүртгэж эхэллээ

2016-11-29 18:36:20

ИНЕГ-аас аюулгүй байдлыг хангах үүднээс дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлүүлсэн байна. Энэ он дуустал дрон эзэмшигчид сайн дураар бүртгүүлэх бөгөөд ирэх оноос албажуулж, бүртгэлгүй дроныг нисгэсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.

Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөн зарим газруудад пицца хүргэлт хийх гэх мэтээр өргөнөөр ашигладаг. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьшсан бүс эсвэл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа аж. Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэж цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл