8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-11-30 08:46:13

09:00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Байнгын хорооны 2015 оны 05, 07 тоот тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсно.

09:00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн МОНРТ-ийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсч ажлын хэсэг байгуулна.

09:00 цагт “Пума империал” зочид буудлын хоёр давхарт Азийн сан, “Сант марал”сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны дүнг танилцуулна.

09:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнд Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал болно.

09:00 цагт Эрүүл мэндийн яамны “А” зааланд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Хонконгийн тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит тэмцээнд Зүүн Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд хүлээн авч уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал оролцоно.

11:00 цагт “Монгол нюьс” мэдээллийн төв язгуур урлагийн “Домог” хамтлаг 10 жилийн ойн хүрээнд хийх уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт БСШУСЯ 401 тоотод тус яам арилжааны банкуудтай гэрээ байгуулах арга хэмжээ болно. Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

12:00 цагт Монголбанкнаас хэвлэлийн бага хурал хийнэ.  Хэвлэлийн бага хурлаар банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана.

12:00 цагт Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах, зургадугаар сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт болно.

14:00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт АШУҮИС-ийн Ёслолын танхимд хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр оролцох бөгөөд Монголд анх удаа хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

14:00 цагт УСУГ-ын хурлын зааланд “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт үзүүлэх сургалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл