8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батхүүгийн “тоглолт” голлосон Ардчилсан намын даргын сураг

2016-11-30 08:56:00

Ирэх сарын 6-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар товлоод буй Ардчилсан нам ид бужигнаантай байна. Тус нам Их хурлаараа дүрмээ шинэчлэхээс гадна үзэл баримтлалаа тодорхой болгох том зорилготой. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдсэнээр Ардчилсан нам дүрмээ шинэчилж дууссанаас гадна үзэл баримтлалаа бараг тодорхой болгожээ. Мөн шинээр боловсруулсан дүрмээ Их хурлаараа асуудалгүй баталчих байх гэж гишүүд нь хэлж байна. Харин намын даргыг сонгох асуудал л жаахан хүндрэлтэй тулгарах бололтой. Ардчилсан нам доторх даргын марафон аль хэдийн эхэлсэн бөгөөд Их хурал ойртох тусам горилогчид энд тэнд ид шидээ үзүүлж яваа гэх мэдээлэл байна.

Одоогоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар намын даргад өрсөлдөхөөр амбицаа илэрхийлээд байгаа.

Тэгвэл даргын албан тушаалыг булаацалдсан эрхмүүд элдвийг сэдэж яваа сурагтай. Сүүлийн үед “Ардчилсан намын анхан шатны нэгжүүд хуралдаж чадахгүй байна”, “Их хуралд оролцох төлөөлөгчөө өөр дүүргийн намын анхан шатны нэгжээс сонгож байна”, “Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бүрээс хоёр сая төгрөг хураана” гэх мэт хэрүүлийн шинж чанартай мэдээлэл хэвлэлээр тасрахгүй хөвөрч байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ бүх нийтлэлийг МоАН фракциас зориудаар түгээж байгаа гэнэ. Мэдээллийг тараахдаа бага зэрэг мушгин гуйвуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан намын анхан  шатны нэгжүүд асуудалгүй хуралдаж байгаа гэнэ. Хоёрдугаарт өөр дүүргийн намын үүрийн гишүүнийг Их хурлын төлөөлөгчөөр сонгох ямар ч боломжгүй аж. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бүрээс хоёр сая төгрөг авч Их хурлын зардлыг босгох нь нэг талаас зөв зүйтэй алхам гэж тайлбарлах нэгэн байна. Нэг улс төрч  500 сая төгрөг гаргаад Их хурлын зардлыг гаргах нь эргээд гишүүдийн сонголтод нөлөөлөх талтай аж. Харин гишүүн бүр хандив өргөвөл бүх хүний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломжтой гэж тус намын удирдлагууд үзэж байгаа аж.

Ардчилсан намын энэ удаагийн Их хурал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж буйгаараа онцлогтой. Тиймээс ч намын даргад өрсөлдөж буй эрхмүүдийн зарим нь намын даргаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нууцхан шуналтайгаар өрсөлдөж байгаа. Тэдний нэг нь “АПУ”-ийн гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Г.Батхүү.

Түүний хувьд намын дарга болохын тулд намын анхан шатны нэгжүүдийг өөрийн талд оруулахаар идэвхтэй ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоог байгуулан өөрөө тэргүүн нь болжээ.

Харин холбооны ерөнхий нарийн бичгийн даргаараа Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилигийг ажиллуулж байгаа аж. Удирдах зөвлөлдөө НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүтэй залуусыг элсүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын 152 үүрийн 113 дарга Г.Батхүүгийн холбоонд нэгдсэн сураг байна. Үүнээс үзвэл Г.Батхүү намын Их хуралд төлөөлөгчөөр оролцох үүрүүдийн төлөөлөгчдийг өөрийн болгохоор ажиллаж эхэлжээ. Энэ тактикар бол тэр намын дарга болж мэднэ. Г.Батхүүг сурсан зангаараа намын гишүүдийг худалдаж авах гэж байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна.

Тэрбээр дөрөвхөн хоногийн өмнө Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа намын үүрийн дарга нар, улс төрийн ажилтнуудыг Их хуралд төлөөлөгчөөр оруулахыг шаарджээ. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдсэн байна. Энэ байдлаараа Ардчилсан намын даргын марафон ширүүхэн болох нь. Намын үүрийн дарга нарыг дэмжин өөрийгөө дэмжүүлэх Г.Батхүүгийн төлөвлөгөө ил гарч орилох Ж.Батзандангийн арга барилын дэргэд дэндүү том гэдгийг эндээс харж болохоор байна.  

Харин Л.Гантөмөрийн хувьд мөлхөө сурталчилгааг маш сайн хийж буй бөгөөд сонгогдох магадлал тун өндөр нэр дэвшигчдийн нэг юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын ард том фракц хөдөлж байгаа гэх мэдээлэл бий. Ямартай ч Ардчилсан намын даргын төлөөх тулаан горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг харин ч нэг ил тод харуулах нь.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
UUGANAA
BER DELGRERMAA N LA N ZALUUCHUUDIIN DEVSGER BLA
2016/12/05 122.201.21.191
zochin
http://www.assa.mn/content/41186.shtml?a=aboutene pendger gahai Bathuu odoo bolimoor yam
2016/12/01 66.181.184.100
Босоо
МАНАН гаас Батхүү юу энэ арай бишээ. Ууж идэж ханаж цадахгүй новш доо
2016/12/01 79.252.208.171
zoloo
BUZAR AIL.bathuu huuli busaar duugiinhee avgain kompaniig luivardsan gesen
2016/12/01 122.201.22.201
aagii
tsadaagui uymuu
2016/11/30 202.9.43.110
Мнгл
Шуналын хар микроб оо тэр 3 хүүхэдтэй үлдсэн бүсгүйд нэг удаа туслаад үхсэн нэгний өрийг тэглээд, 2 өрөө байр өгчөөж! Арчаагүй ядуу сэтгэхүйтэй шинэ Монгол юм даа Батчимэг та 2
2016/11/30 122.201.24.119
зочин
За заа . АН. гол лидер нь Батхүү болсон юм бол АН-саа гарнаа.
2016/11/30 103.9.90.226