Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртггэлтэй байдаг юм байна. Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа аж. Насны хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ.
Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ.