8o
Улаанбаатар хот
mobile menu

40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг илрүүллээ

2016-11-30 10:03:00


Энэ сарын 28-ны өдөр хоёр машинтай хүмүүс их мөнгөн ус зарах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 
-Их хэмжээний мөнгөн ус зарах гэж явсан этгээдийг илрүүлсэн гэсэн. Хэргийг хаана шалгаж байгаа вэ? 
-Өмнөговь аймгийн харьяат 32 настай эрэгтэй Б гэгч нь TOYOTA PRIUS-20 машинд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсаныг илрүүлсэн. Одоогийн байдлаар БЗДЦХ-3 шалгаж байна. 
-Уг этгээд хэр хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан вэ? 
-40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсан. Одоогоор хорт бодис тээвэрлэж явсан этгээдийг шалгах ажиллагаа явагдаж байна. 
-Химийн хортой болон аюултай бодис тээвэрлэж явсан этгээдийг хэрхэн шийтгэж хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ. Хуулийн заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-214-ийн штрих 1 ийн 1 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 214-ийн штрих 1.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. 
Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/30 66.181.188.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment