Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 29-нд “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж. Энэхүү дуудлагын дагуу шалгахад, нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан 26 настай Б гэгч залуу мөсөнд цохиулсан байна. Улмаар толгойдоо хүнд гэмтжээ. Хэргийг одоогоор Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Уурхайд ажиллаж байсан залуу толгойдоо хүнд гэмтэл авчээ
2016-11-30 13:10:00