П.Энхмөнх, Г.Дэлгэрмаа нарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа “Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал П.Энхмөнх болон загвар өмсөгч Г.Дэлгэрмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон. Загвар өмсөгч Г.Дэлгэрмаа гурван жилийн өмнөөс эхлэн Д.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн. Урт удаан үргэлжилсэн энэ хэрэг өмнө нь гурван ч удаа хэрэгсэхгүй болж байсан хэдий ч өчигдөр шүүх хурал болсон юм. Харин шүүх хурлын эцсийн дүнд хохирогч гэгдэх Г.Дэлгэрмаагийн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж хэргийг дахин поркурор руу шилжүүлсэн байна. Г.Дэлгэрмаагийн хувьд өөрөө шүүх хуралд оролцоогүй бөгөөд АНУ-д орогнох хүсэлт гарган тус улсад байгаа аж. Ямартаа ч гурван жилийн турш үргэлжилж байгаа энэ хэрэг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байгаа нь олон хүний эргэлзээг төрүүлж байгаа юм.
П.Энхмөнх, Г.Дэлгэрмаа нарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа
2016-11-30 12:00:00