8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн

2016-11-30 13:40:00

Өнгөрсөн парламентын үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүний хажуугаар Хууль, зүй Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Гэтэл АН-ынхан хэлэлцүүлэхгүй байна. Өмнөх шалгалтаар Хөгжлийн банк хэд, хэдэн хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулалгүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь нотлогдсон. Хоёрдугаарт гэрээ байгуулаад гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг АН-ынхан хэлэцүүлэхгүй гэж байна” гэлээ. 

Мөн "АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкыг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Таны хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан уу, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа вэ?

-2000 гаруй аж ахуй нэгжид арилжааны шинжтэй зээл олгосон. Гэхдээ Хөгжлийн банкаар зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна. Энэ нь нийт төслийн санхүүжилт шаардлагатай байгаа зээлийн 3.2-ыг тухайн компани гаргасан байх ёстой. 3.1-д шаардлагатай санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн буюу 100 хувь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Тиймээс би АТГ-т өнөөдөр дахин хүсэлт гаргаж 2012 оноос хойш миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниудын аль нь хэдэн төгрөгийн зээл авсан бэ, Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж, хууль бусаар зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүснэ. АТГ дүгнэлт гаргасны дараа Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах байх.

-Та болон таны хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авсан уу?

-Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээ хүргүүлж байна. 

-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 60 орчим хувь нь МАН-ын гишүүдийнх гэж АН-ын бүлгийн гишүүд мэдэгдсэн. Яг хэн, хэний компани хэдий хэмжээний зээл авсан, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд ил болгох уу?

-Хамгийн гол нь Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тохиолдолд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
AAGII
mongoliin moljuur duussan uymuu
2016/11/30 202.9.43.110
...
tegeed jishig bolood tatgalzaj bgaad 1 saihan shalguulaadhaach ta nariin yariand yuruusuu itgehee bailaa
2016/11/30 202.179.31.27
МАН-ын ахмад гишүүн
АН-ын хэдхэн анархистаас айгаад шалгалтын дүнг танилцуулж чадахгүй байгаа хүмүүсийг зайлуулаад чаддагаар нь хийлгэх чадвар МАН-д алга гэж үү.Сонин л асуудал бн.
2016/11/30 43.242.243.12
Ганаа
Гишүүний бүрэн эрхээсээ татгалзчихаад шалгуулахгүй, шалгуулчихаад буруутай тогтоогдвол татгалзана гэхээр худал сонсогдоод байна оо
2016/11/30 66.181.184.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment