8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Оргилболд гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмжөө танилцууллаа

2016-11-30 15:00:47

Арваннэгдүгээр сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалд дан ганц хот тохижилтийнхон ажиллаад хүч мөхстөж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүндрэлтэй нөхцөл байдлаас хамтын хүчээр гарцгаая хэмээн уриалга гаргасан билээ. Хотын даргын уриалгад ОБЕГ, НОБГ, Зэвсэгт хүчний 013, 014, 017, 032, 120 дугаар анги, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, ХУД-ийн Тохижилт, үйлчилгээний төв, СХД-ийн Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний төв, ЧД-ийн “ТҮК” ОНӨААТҮГ, БГД-ийн “Шинэ өргөө” ОНӨААТҮГ, СБД-ийн “Дэвшил” ОНӨААТҮГ, СБД-ийн “ТҮК” ХХК, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Хот тохижилтын газар, Геодиз, усны барилга байгууламжийн газар, “Өнөр бүл” хүүхдийн төв, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар зэрэг олон байгууллага хамт олон нэгдэн гудамж талбайн цас цэвэрлэсэн. Мөн “АПУ” ХК,  “Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Алтан дорнын хүч” ХХК, “Сузуки Юмэ” ХХК болон “Монголын Ланд Круйзер 70 сериэс” клуб, “Соната Эво” клуб, “Жеп Вранглер” клуб, “Монголын Субаручдын хуудас”-ын гишүүд, “АРС” машин сонирхогчдын групп, “Хан-Уул унаган нутаг” ТББ, “Приус Эко Кар” клуб, “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” ТББ, “Яармагийн хүүхдүүд” ТББ гээд олон иргэн, аж ахуйн нэгж хотын даргын уриалгад нэгдэж сайн дураараа цас цэвэрлэгээнд оролцсон байна.

Нийслэлийнхээ гудамж талбайн цас мөсийг сайн дураараа цэвэрлэж, бүх нийтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулсан дээрх нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олонд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд талархал илэрхийллээ.

Гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээж, сайн дураараа цас цэвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Оргилболдод Засаг даргын зүгээс мөн талархал илэрхийлэв. Ц.Оргилболд хүний хөдөлмөр хөнгөвчилсөн цас арилгах төхөөрөмжөө анх 2012 онд зохиож байжээ. Тэрээр төхөөрөмжөө 28 удаа шинэчлэн засварлаж, шанага болон ирийг сольж болдгоор хийсэн байна. “Цас цэвэрлэх явцад ир нь амархан мохдог учир нерж материалаар хийсэн нь илүү бат бөх болсон. Хүний хөдөлмөрийг тав дахин багасгаж чадсан” хэмээн тэрээр өөрийн бүтээлээ танилцуулах үеэрээ хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mongol huniihee buteesen buteemj saitai ene tsas arilgagchiig hotiin zahirgaa bolon tsas tseverluulj bgaa alban gazaruud hudaldan avch ajilchdaaraa tsasaa tseverluuleechee. harvaas edelgeetei l ed bna
2016/11/30 121.132.213.83
Mongol
Hurdan yadaj 100g hiilgej tsas tseverlej baigaa ajilchidad taraaj ogooch ee. Iimhen yumiig 5 honogt hiilgeed taraaj bolno sh dee. Tuunees hooson talarhal hereggui ee, hotiin darga aa.
2016/11/30 193.134.193.5
Mongol
Hotiin zahirgaa yaraltai horongo gargaj yadaj 100 g yaraltai hiilgeh, Hot tohijiltiinhond huleelgej ogoh heregtei baina. Ene 1 sard tsas ih orno sh dee. Mash hurdan zohion baiguulah heregtei.
2016/11/30 193.134.193.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment