Аргын тооллын 12 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Өнөөдөр туулай өдөр
2015-12-17 09:08:00