8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Хишигээ: “Өргөө-2” үйлчлүүлэгчиддээ ТАВАН бэлэг барина

2016-11-30 18:11:50

Өнөөдөр “Өргөө-2” кино театр таван нас хүрлээ. Оюунтан залуусын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хамгийн таатай орчноор нэрлэгдээд удаж буй тус кино театр нь Дэлхий хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг нийслэлийн зүүн бүсийн хэрэглэгчид болон оюутан залууст мэдрүүлэхээр таван жилийн өмнө үүдээ нээж байжээ. Харин  өнөөдөр амжилт, гэнэтийн бэлэг дүүрэн ойн баяраа угтаж байна.

“Өргөө-2” кино театрын тэргүүлэх ажилтан, Зохион байгуулагч Э.Хишигээтэй баярыг нь хуваалцан хэсэг хором ярилцлаа.  

-Та бүхэнд “Өргөө-2” кино театрын таван жилийн ойн баярын мэнд хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Хамт олондоо болон нийт үйлчлүүлэгчдэдээ баярын мэнд хүргэе. Манай кино театр 2011 оны арваннэгдүгээр сарын 30-нд нээлтээ хийж байсан. Өнөөдөр таван нас хүрч байна. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд үзэгч олондоо оюуны томоохон хөрөнгө оруулалтуудыг  хийсээр ирснийг үзэгчид сайн мэдэж байгаа. Бидний баяр сайхан болж байна.

-Танай кино театрын онцлог юу бэ?

-Манай кино театр их дээд сургуулийн бүсэд байрладаг. Тиймдээ залууст зориулсан хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлдэг юм. Бид зөвхөн кино үзэхээр ирж буй үйлчлүүлэгчдэдээ болон залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс бүхий л төрлийн үйл ажиллагааг нэг дор цогцлоосон. Жишээ нь  оюутнууд утасгүй интернэт ашиглаж хичээлээ хийх бүрэн боломж бий. Мөн хүүхэд залууст зориулсан автомат тоглоомын хэсэг, үндэсний тэргүүлэх компаниудын үйлчилгээг нэг дороос авах нөхцлийг ч бүрдүүлж өгсөн. Түүнчлэн долоо хоногийн баасан гараг бүр “Оддын үдэш” энтертаймент арга хэмжээг зохион байгуулж, шинээр гарч буй киноны уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага хийж, хөгжөөнт тоглоом тоглох зэрэг залууст зориулсан арга хэмжээнүүд, хөнгөлөлт урамшуулалыг тогтмол зарладаг юм. 

Тиймдээ ч өнөөдөр “Өргөө-2” кино театр залуусын очих дуртай, чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсдэг газраар шалгарсан.

-Кино театрт ажиллахын сайхан нь юунд байдаг вэ?

-Өмнө нь кино театраар үйлчлүүлээд гарахдаа энд ямар олон хүний хөдөлмөр шингэж, хичнээн хүн бидэнд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг мэддэггүй байсан юм билээ. Харин би энэ их ажлын дунд нь ороод таван жил боллоо. Энэ хугацаанд ажилтан бүрийн сэтгэл, зүтгэл шингэж байдгийг мэдэрсэн. Мөн хүмүүсийн оюунд хөрөнгө оруулалт хийж, зөв энерги түгээдэг, өгөөжтэй сайхан ажил. Би кино театрт ажилдагаараа бахарахдаг.

- Ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Манай театрт үйлчлүүлэгчид цагийг зугаатай өнгөрөөхөөр, стресээ тайлахаар ирдэг. Тиймээс бид найрсагаар тосон авч, хүссэн үйлчилгээг үзүүлэх ёстой. Бидэнд мэдэхгүй, чадахгүй, байхгүй гэж хэлэх эрх байхгүй. Үүнээс үүдэлтэйгээр бэрхшээлтэй зүйл тохиолддог л доо. Хэрэв тухайн үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээг үзүүлэх боломжгүй бол илүү таатай нөхцлийг санал болгох замаар асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэдэг. Би чадварлаг баг хамт олонтой ажилладаг болохоор надад хэцүү асуудал тулгардаггүй ээ.

-Анх ажилд орж байсан үеэ дурсвал...?

-2011 онд тоголоомын хэсэгт үйлчилгээний ажилтанаар орж байсан. Харин одоо “Өргөө-2” кино театрын Зохион байгуулагчаар ажиллаж байна. Манай байгууллага өсөн дэвжих өргөн боломжийг ажилтан бүртээ олгодог. Тэр нь надад маш их таалагддаг.

-Таван жилийн турш үргэлж хамт байсан үзэгчдэдээ ямар гэнэт бэлэг барихаар төлөвлөсөн байгаа вэ? 

-Бид таван жилийн ойдоо зориулан дараах таван төрлийн  урамшуулалыг зарлаж байгаа юм. Үүнд:

1. Таван найзтайгаа кино үзвэл нэг цаг караокед үнэгүй үйлчлүүлэх эрх

2.Хос тасалбар тутамд автомат тоглоомын төвд тоглох эрхийн карт

3. Энэ сарын 30-нд бүх үзвэр 5000 төгрөг болж хямдарч байгаа.

4.12 дугаар сарын 1-нд хос тасалбар худалдан авбал попкорн бэлэглэнэ

5. 12 дугаар сарын 2-.д ирсэн үйлчлүүлэгчдэдээ brodway пиццаг 50 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичиг олгохоор болсон.

-Таньд  баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment