8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд газар хөдлөлт хэмжих 36 төхөөрөмж байрлуулжээ

2016-11-30 18:40:59

“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааны чиглэл, зорилтоо хэлэлцэв. Хуралдааны үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат хэлэхдээ “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил, хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн тоо ч бас нэмэгдэж байна. Нэг хоногт 200-300 удаа газар хөдөлж байсан тохиолдол ч бий. Өмнө нь хүчтэй газар хөдөлж байсан хагарлуудыг дагаад дахин идэвхжиж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн аюул Улаанбаатарт ойрхон байна. Тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа ч үүнд чиглэгдэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийг хэмжих, идэвхжилийг өндөр нарийвчлалтайгаар тасралтгүй хянах орчин үеийн 36 багаж хэрэгсэл байрлуулсан” гэлээ.

Уг зөвлөлийн дарга, НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, П.Баярхүү нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийг хэмжих, эрсдлийг тодорхойлох 36 төхөөрөмж байрлуулсныг хэлээд, эрсдэл үүссэн нөхцөлд хохирлыг бууруулах, ажиллах хүн хүчийг бэлэн байх чиглэлээр бодлого боловсруулахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment