Дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд ХДХВ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож байжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар гаргасан дүн мэдээгээр ХДХВ, ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Харин энэ өвчний улмаас 17 иргэн нас барсан байна. Нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эрэгтэй бол 20 хувь нь эмэгтэй аж.