8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-12-01 08:41:00

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2016 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор 11-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment