8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: Манай талаас бичиг явуулсаар л байгаа

2016-12-01 08:55:00

Далай лам айлчилсантай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар манай улстай хийх хэд, хэдэн  уулзалт хэлэлцээрээ цуцалсаныг мэдэгдсэн. Тодруулбал, хоёр жилд нэг удаа болдог парламент хоорондын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сарын 23-25-ны өдөр болох байсан ч цуцлагдсан. Уг уулзалтаар хоёр улс томоохон чухал асуудлаа шийдвэрлэдэг жишигтэй. Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн сарын 28-29-ны өдөр Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлал  хойшилогдсон. Уг айлчлалаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх олон асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан гэдэг. Гэвч Хятад улс манай Шадар сайдыг хүлээж авах бололцоогүй гэх мэдэгдлийг хийсэн гэж буй. Түүнчлэн энэ сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мөн Хятадад айлчилж зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ч бас л хойшлуулж магадгүй гэх тайлбарыг урд хөршөөс мэдэгджээ. Үүнээс гадна энэ сарын 5-7-ны өдөр Москва хотноо Орос, Хятад, Монгол улсын Зам тээврийн сайд нарын уулзалт болж гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурахаар товлосон. Энэ ажил ч мөн Хятадын талын хүсэлтээр хойшлогдох магадлалтай болоод байгаа юм. Хамгийн ноцтой нь Хятадаас авах зээлийн асуудлыг арваннэгдүгээр сардаа багтаан хэлэлцэж шийдвэрлэх байсан ч хойшлуулаад байгаа юм.

Далай ламын Монгол дахь айлчлал Хятадуудын дургүйг хүргэсэн учраас энэ мэт чухал уулзалт, хэлэлцээр хойшлогдох нь. Манай талаас “Далай лам улс төрий агуулгагүй зөвхөн сүсэгтэн олонд ном айлдсан. Түүний айлчлалыг зохион байгуулахад нэг улс төрч оролцоогүй” гэж мянга тайлбарлаад нэмэргүй байгаа бололтой.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад тэрбээр маш товчхон  хариултыг өгсөн юм. Тодруулбал “Хойшлогдсон уулзалтын талаар дахин ярилцаагүй байна. Уулзалт, хэлэлцээрүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байгаа. Хэзээнээс яригдаж эхлэхийг мэдэхгүй байна. Манай талаас бичиг явуулаад л байгаа” гэх тайлбарыг өглөө. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хувьд энэ талаар үүнээс илүү тодорхой мэдээллийг өгөхийг хүссэнгүй. Уг нь олны анхаарлыг татсан улс орны улс төр, эдийн засагтай холбоотой чухал асуудлаар салбарын сайд нь тодорхой мэдээллийг өгдөг баймаар.

Ямартай ч манайх хойшлогдсон уулзалтуудыг дахин зохион байгуулахын тулд албан бичиг, хүсэлтүүдийг Хятадын талд явуулсаар байгаа бололтой. Харин нөгөөдүүл нь гэдийснээрээ гэдийх үү эсвэл асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нь үү гэдгийг харах үлдлээ.

Хятадын талаас “Монгол улс Далай ламын айлчлалыг зөвшөөрч хоёр улсын хооронд сэв суулгалаа” гэсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dorj
Yrn ard tumniihee ugiig sonsdoggui iim udirdlagiig zgrl haraad bhuu. Ard tumen guilga guihgui bai gèdl bhd
2016/12/02 219.251.83.239
зочин
яг ийм мөнгө гуйсан эгзэгтэй үеэр нь оруулж ирдэг хэний бодлого вэ
2016/12/01 203.91.116.94
zochin
7-1n yu ch hiij chadahgui shuu!
2016/12/01 202.179.27.99
ЗОЧИН
Бичиг явуулаад суух биш, дипломатчийн ур ухаан гаргах ёстой биш үү. Мөн чхоцрогдсон юм ярьж байна даа
2016/12/01 103.9.90.228
ЗОЧИН
Өчигдөрхөн ИХ-ын чуулган дээр Гадаад хэргийн сайд Мөнхоргил "Хонконг, Макао...зэрэг улсууд гээд яриад суугаа юм биш үү. Ийм мэдлэгтэй, сул амтай сайд байхад яаж Монгол хятадын харилцаа ярих юм вэ?
2016/12/01 103.9.90.228
би
хятадууд хилээ хаагаад, визтэй болгочих. монгол ямар хугацаанд дампуурах бол
2016/12/01 139.5.219.135
Anaa
Za tegeed Hyatdad ailchlah ailchlaluud tsutslagdaj Teglee geed muudsan n uy baigaa uym be Haya Tsaashaa Uy geed gonshignood bgaa uym be Tegj l ih Hyatdad ochmoor bgaa bol Eeljiin amraltaaraa l ochchih
2016/12/01 66.181.186.118
бат
Тийм шүү Мөнх оргил жаахан мэдрэмжтэй байсан бол виз олгохгүй л байсан байхгүй юу Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд тэнэгл байхгүй юу муу новш
2016/12/01 66.181.187.13
Дэнэг
Хжхж, хятад шаахайны хүүхдүүд эх орондоо нэг оччихмоор байдаг, хөөрхий дөө
2016/12/01 202.179.23.46
Тулгаа
Мөнхоргил жаахан ул төрийн мэдрэмжтэй байсан бол виз олгохгүй байх бүрэн боломжтой. Мөнхоргилын мэдэн будилах байдал инээдэмтэй харагдаж байна. Бүх эрх нь Мөнхоргилын гарт байсан. Э\з амьдрал гацлаа.
2016/12/01 103.57.94.218