8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг байцаагдаж, төрсөн дүү Н.Наранцэцэгийг нь суллалаа

2016-12-01 09:53:16

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т  мэдүүлэг өгсөн. Түүнийг АТГ дөрвөн цаг байцаасан байна. Тэрбээр өчигдөр мэдүүлэг өгөхөөр ирэхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.Намайг эхнээс нь дуудчихгүй Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд төрсөн охин, одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй. Ер нь Элбэгдорж бид 90 оноос Ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй” хэмээн хэлчихээд мэдүүлэг өгөхөөр орсон билээ. Өнгөрсөн сард Н.Алтанхуягийн гурван дүүг саатуулан шалгаж эхэлсэн. Н.Алтанхуягийн байцаагдаж байх үед төрсөн дүү Н.Наранцэцэгийг сулласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment