8o
Улаанбаатар хот
mobile menu

Томилгоо: БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, гурван агентлагийн даргыг томилжээ

2016-12-01 09:59:26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийлээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Мөн өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Х.Батбилэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Х.Батбилэг нь нийслэлийн онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнчлэн П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон П.Ганхуяг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганхүүгийн хувьд 2008-2012 онд ажиллаж байсан албан тушаалдаа дахин томилогдож байгаа нь энэ. Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат нь Хөгжим, бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment