8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Н.Мандуулыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо

2016-12-01 11:10:44

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Ж.Цэдэнрагчааг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлж оронд нь Н.Мандуулыг томилох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүд нэр дэвшигч Н.Мандуулын хувьд Сангийн яаманд зөвлөх болон мэргэжилтнээс дарга хүртлээ дэвшин ажиллаж байжээ. 

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Цэдэнрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Мандуулыг томилохыг гишүүдийн 69.6 хувийн саналаар дэмжлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл