8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөс цөмөрч болзошгүй байгааг сануулав

2015-12-17 09:50:00

Ховд аймгийн Хар-Ус нуурын мөсөн дээгүүр машинтай явж, мөс цөмөрсний улмаас живж, хоёр иргэн амь насаа алдсан хэрэг гарлаа. Дуудлагын дагуу аврах 14 албан хаагч хэргийн газар ажиллаж, 29 настай иргэн О нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг олжээ.Машин унасан нуурын хэсгийн усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим, нуурын эргээс 500 метр газар байжээ.Хэдийгээр цаг агаар хүйтэрч байгаа ч гол, мөрний ус хөлдөөгүй, тиймэс мөс цөмөрч болзошгүй байгааг ОБЕГ-аас сануулсаар байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл