8o
Улаанбаатар хот
mobile menu

“IMAX” цуврал лекцийн анхны зочноор 18 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн уригдлаа

2016-12-01 12:55:00

Бидэнд юу өгүүлэгдэж байна вэ. Монголчуд оюуны боловсролд хэн хөрөнгө оруулалт хийх вэ. Бид уламжлал төрт ёсоо хэрхэн дээдлэх вэ. Монгол Улсын хөгжлийн гарцыг бид олж, бид түүчээлэх ёстой. Монголын бахархал чухам юу вэ. Бид дэлхийн түүхэнд тодоос тод тамгатай эх орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэх мэт олон асуултын хариуг бид мэддэг ч хэн нэгэнд хэлж ярьж, өсвөр үеэ энэ замаар алхуулж чадаж байгаа билүү. ​IMAX-Өргөө кино театрын хамт олон ​IMAX​ лекцийг эхлүүлж байна. Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй энэхүү лекцэнд Монголын сор болсон хүмүүсийг зочноор оролцуулах юм. 

Анхны лекц маргааш буюу арванхоёрдугаар сарын 2-нд болох бөгөөд энэ удаа Монгол Улсын  18 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн “Хүн байхын учир- Монгол Улсын хөгжлийн гарц- залуу үеийн үүрэг хариуцлага” сэдвээр ярилцаж, залуу үетэйгээ уулзах юм.

“IMAX-Өргөө”-гийнхэн энэхүү арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулна.  Хүндтэй зочныг санал асуулгаар тодруулах бөгөөд  www.urgoo.mn сайтаар дамжуулан саналаа өгөх боломжтой юм байна.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл