8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Гадаад худалдааг хөнгөвчлөхийг дэмжлээ

2016-12-01 12:57:00

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

 

Тухайлбал, Д.Цогтбаатар: Хямралтай үед бизнес эрхлэх орчин гадаад худалдаатай холбоотой орчноо хөнгөвчилж байгаа нь чухал. Өөр гадаад худалдааг хөнгөвчлөх ямар арга хэмжээг хэдий хугацаанд авахаар төлөвлөж байна вэ. Яаралтай оруулж ирэх ялангуяа экспортыг дэмжих чиглэлээр ямар бодлого боловсруулж байна. 


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал дээр бизнес эрхлэгчид худалдааны нэгдсэн портал сүлжээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Туршилтаар эхний хагаст оруулна. Ингэснээр ДХБ-ын гишүүн орнуудын мэдээллийг авч гаалийн бүрдүүлэлт хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм байна. Бидний НҮБ-тай хийсэн судалгаагаар Монгол улсын гадаад худалдаанд саад тотгор учруулж байгааг жагсаахад 60 хувь нь гаалийн бүрдүүлэлт мэргэжлийн хяналтын шалгалт зам тээврийн асуудал байна. Хоёр хөрш ДХБ-ын гишүүн ч худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр батлагдаагүй учраас хүндрэл учирч байна. Хятад улстай хоёр талын гэрээ хэлэлцээр хийж байна. Мөн худалдааны хамгийн эцсийн цэг болсон далайд гарцгүй байдал зам тээврийн асуудал саад учруулж байна. Үүнийг давахын тулд 12 сарын 5-9-ны хооронд авто замын гурвалсан хэлэлцээрт 3 улс гэрээнд гарын үсэг зурах байсан. Харамсалтай нь тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. БНХАУ-тай төмөр замын тээврийн хэлэлцээр байгуулсан. Манай тал хуулийнхаа дагуу бүх зүйлээ хийсэн. Хятадын талаас асуудал хойшлоод байна.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хүндрэлтэй асуудлыг хурдацтай шийдэх гэж байгаад баярлалаа гэж хэлье. Журам нь хуультайгаа нийцэж байвал хуулийн хэрэгжилт журмаар өөрчлөгддөг зүйл байдаг. Хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх журман дээрээ анхаарахыг хэлмээр байна. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн албан тушаалтнаас хамааралгүй байвал бизнес эрхлэгчдээ дэмжсэн ажил болно. Цаашид олон асуудал байгаа.

Ингээд гишүүдийн 70 гаруй хвь нь уг хуулийн төслийг дэмжлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл