8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын талд бид байр, сууриа тодорхой хэлж байгаа

2016-12-01 13:36:00

Далай ламын айлчлалаас үүдэн манай улсын БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт, яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-БНХАУ-тай хийх хэд, хэдэн уулзалт яриа хэлэлцээр хойшлогдсон. Уг асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?

-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр, суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй юм. Монгол улс өөрийнхөө зарчмын байр, суурийг баримталсан хэвээрээ байгаа. Монгол улс бол БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ баталж хэлж байгаа. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа.Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. Энэ сарын 16-нд УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд уулзаж Европын түншүүдтэйгээ уулзана.

-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ.

-Урд хөршийн зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Татвар нэмээгүй. Хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдана гэсэн. Үүгээр Монгол улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн нь 8 юань, нэг машинд 10 юань, зэсийн баяжмалд нийт үнийн дүнгийн хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Уг асуудалд бид БНХАУ-ын талаас тодруулга авч байгаа. Хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай юм, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаачээ гэдэг саналыг тавьж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene neg yum yum l bol said hiihiin.Mungutui novsh yum baihdaa.
2016/12/05 202.70.46.239
зочин
Надад эрх мэдэл байдагсан бол энэ муу новшоос 2008-7-1ны 5 хүний амийг нэхэх байлаа
2016/12/03 112.72.11.123
Zochin
Hyatadaas zaaval guij tsarai aldah shaardlaga yu bga um be? ichmeer um.Dotood nuuts bololtsoogoo daichlaad ajillah heregtei biz dee.Guih gutamshig bilj baina da.
2016/12/02 76.16.174.6
Tur
Yun tom yaridag yum uhsenii chini bair suuri uhtelee deerelhuulj bj
2016/12/02 202.9.42.157
НАМ
ӨӨРӨӨ ОЙЧСОН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ ГЭДЭГ ШИГ ГУЙГААД Л БАЙЖ ДЭЭ
2016/12/02 202.179.29.204
Зочjjjин
Odoo mongoliin udirdlaguud tsus negtei hujaa ah naraasaa guigaad,uilaad,murguud,sugduud baijdee.Uusduu zoriudaar hiisen dalai lam operatsi bizdee
2016/12/02 66.87.77.71
Turiin 3 undurlug sanaatai hiisen uildel
Elbeg,Enhbold,Erdenebat,Munh-orgil geed hujaagiin huuhduud mongol ornoor togloj bna.Ene bol zoriudiin uildel.Olon niitiin anhaarliig Erdenetiin luivariin sedvees holduulah gej dalai lamiig urisan biz
2016/12/02 66.87.77.71
монгол хүн
хүн алсан хүн өөдөлдөг гүй гэдэг юм муу алуурчин
2016/12/01 202.179.29.142
БИ
Энэ хүнийг тэр тодорсон Богдын Өвөөтэй хамт огцруулж улсад учирсан хохирлыг төлүүлөх хэрэгтэй.
2016/12/01 43.242.243.183
эрка
Урагшгүй албатад ухаангүй ноед.
2016/12/01 66.181.184.13
Лхагва
Хөөрхийдөө энэ Ц,Мөнх-Оргилд төрд хийж чадах ажил байна уу ? Сайдын сэнтий л лав тохирохгүй бололтой. Хууль зүйн сайд байхдаа бөөн будилиан,Одоо буян номын мөр хөөсөн нэг хүнээс боллоо гээд л
2016/12/01 150.129.142.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment