8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн тухай хуулийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

2016-12-01 18:51:54

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч ажлын цаг дуусан тул маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: - Тиймээс хилийн цэрэг цэргээрээ үлдээх боломж байна уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: -Хилийн цэрэг гэдэг үгнээс татгалзаад хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэлээ гэсэн асуудал нэлээд яригдсан. Хилийн цэрэг гэдэг үг энэ хуульд байгаа. Хуулийг өргөн барихдаа 2002 онд баталсан Төрөөс Хилийн талаар баримтлах бодлого дээр үндэслэж боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Энэ хуульд цэрэг гэсэн хоёрхон үг байна. Дотоодын цэргийн командлагч нь цагдаагийн дарга байдаг гэж үг бий. Тэгэхээр командлагч гээд орчуулахаар хилийн цэргийн командлагч нь цагдаагийн командлагч ч байж болох талтай. Тиймээс тэр заалтыг өөрчлөх боломж байна уу гэж асуугаад байгаа юм.

Ийнхүү хэлэлцүүлгийн үед ажлын цаг дууссан тул хэлэлцэж буй асуудлыг маргааш үргэлжлүүлэхээр боллоо. УИХ-ын чуулган өндөрлөв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл