8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүү, тараг хөтөлбөрийг Өмнөговь аймаг амжилттай хэрэгжүүлж байна

2015-12-17 10:09:00

Өмнөговь аймаг сүү тараг аймгийн хөтөлбөрийг 2013 оноос эхлэн 3 жил дараалан орон нутгийн төсвөөс 360,0 сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлж, бага насны 6-12 сартай болон ихэр, хөгжлийн бэрхшээлтэй нийт 23661 хүүхдэд 134,9 тонн сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэн улсын хэмжээнд анх удаа “Сүү, тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аймаг боллоо. Хөтөлбөрийн үр дүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжилт сайжирч, жилдээ 100 гаруй хүүхэд жингийн алдагдлаас гарснаас гадна жирэмсэн эхчүүд, иргэдийн сүү, цагаан идээний хэрэглээ нэмэгдсээр Даланзадгад, Мандал-Овоо сумдад сүүний үйлдвэр байгуулагдаж, Цогтцэций, Сэврэй, Гурвантэс, Баяндалай, Ханбогд сумдад сүүний газар байгуулагдан өргөжиж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл