8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-12-02 08:48:28



09:00 цагт:
 Блу Скай Тауэр-ын Кристал танхимд Олон улсын эрдэмтэдийн бүх нийтэд нээлттэй лекц болно. Олон улсын харилцаа, геополитик, Орос, Хятадын гадаад бодлогын талаарх энэхүү Лекцийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын эрдэмтэд тавина.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн агуулгад нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод болсон Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин,цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд манай Улсын 55 сурагч амжилттай оролцож алт, мөнгө, гранпри шагналыг хүртсэн. Амжилт гаргасан эдгээр хүүхдүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг Мишээл барилгын их дэлгүүрт болно.

Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Дэлхийн банк, ОУВС-ийн суурин төлөөлөгчид, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ИТХ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс хамтран "Хандлагыг өөрчилж, хамтдаа" хөгжье" сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь халамж хүртэгчид биш, баялаг бүтээгчид юм" гэсэн "Сэтгэлийн амт" цуваа өнөөдөр Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн байрнаас хөдөлж ТҮК-ийн ажилчдад халуун аарцаар үйлчилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment