8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний бөхийн холбооны ”Их эе” хурал болно

2016-12-02 08:56:00

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болно.“Их эе”-ийг хуралдуулах  ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байна.Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүнүүдэд мэдэгдээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment