8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдан хорьжээ

2016-12-02 07:04:00

Их хэмжээний мансууруулах бодисын төрөлд ордог мөсийг БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлжээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Хэрэг хаана, хэзээ гарсан вэ?

-Энэ хэрэг арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гарсан. Хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан  Монгол Улсын иргэн А, Э нарыг шалгалтаар илрүүлсэн. Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэстэй хамтран эдгээр этгээдүүдийг илрүүлсэн. Одоогоор хэргийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс шалгаж байна. Мөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн Т нь мөн мөс гэх бодисыг зарж борлуулах зорилгоор илгээмжийн газраар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг гарсан. Эдгээр хэргүүдийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Уг  этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтын үйл ажиллагааг үргэжлүүлж байна.

-Дээрх этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?

-Хууль бусаар хар тамхи болон мансуурлах бодисын төрөлд орох мөсийг бусдад зарж, борлуулах зорилгоор тээвэрлэж явсан нь Эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал болдог. Уг  этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтын үйл ажиллагааг үргэжлүүлж байна.

-Хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдэд ногдох зүйл заалттай ямар байдаг юм бэ?

-188.2. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай байдаг. Мөн 192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай байдаг.   

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zojin
aimaariiiin
2016/12/02 43.242.242.51
maaraa
xyadad uls tsaazlaad bxad diilexgui bgaa shdee xar tamxinii naimaachidaa. manaix 5 jileer yallaad diilchixeerei...
2016/12/02 119.40.97.94