8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг тамгаа гардаж авлаа

2016-12-02 09:27:00

Хүүхдийн урлан бүтээх төвийн шинэ захирал тамгаа гардаж авлаа. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын албаны түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Цоодолийг ажлаас нь чөлөөлж Д.Уранбилэгийг томиллоо.

Доржгочоогийн Уранбилэг 1980 онд төрсөн. Япон Улсад Олон улсад бакалавр, магистерийн зэрэг хамгаалсан. 2007 онд япон хэл дээр бичсэн “Чингис хааны дайтахуйн ухаан ба орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” ном Япон улсад хэвлүүлж байсан. Түүнчлэн “Хүчирхэг удирдагч байх ухаан” , “Зүрхэнд дуссан нулимс” хэмээх түүхэн сэдэвт тууж, яруу найргийн “Сэтгэлд жаргасан нар” ном, “Цагийн хүрдэн” түүхэн сэдэвт тууж туурвиж олны хүртээл болгож байжээ.

Дашрамд дуулгахад, Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь анх БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 1-ний өдрийн 216-р тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв” нэртэйгээр байгуулагдаж байсан аж. Улмаар 1993 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв нэртэй болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment