8o
Улаанбаатар хот
mobile menu

95 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

2016-12-02 09:51:55

Улсын хэмжээнд 13 аймгийн 95 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл үүссэн хэмээн өнөөдөр /2016.12.01/ Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургийг өнгөрсөн сарын 22-нд дахин шинэчилж гаргасан мэдээлэл дээр тулгуурлан дараах тоо баримтыг гаргажээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 22-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувь зудын их, бага эрсдэлтэй байна.Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Ховд, Увс аймагт цас их унаснаас малчид өвөлжихөд хүндрэлтэй болжээ. Улмаар малчдыг яаралтай нүүлгэх ажлыг зохион байгуулсан байна. ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Ховд аймгийн урд гурван суманд цас их унаж, зам даваа хаагдсан байсан. Тиймээс Алтай сумын 86 малчин өрхийн өвлийн нүүдэл зохион байгуулж, их цаснаас холдуулах арга хэмжээ авсан. Увс аймгийн хойд талын сумдад 35-40 см цастай байна. Тэндхийн малчид ч сум дотроо нүүдэл хийсэн” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment