Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2017” наадам өчигдөр боллоо. Энэхүү наадмын загварын долоо хоног өнгөрсөн сарын 26-наас эхлэн “Мишээл экспо” төвд явагдсан юм. Харин шилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Монголын дизайнеруудын холбооноос 28 дахь жилдээ зохион байгуулж бйана. Уг наадмын шилдэг топ моделиор хэн тодрох бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд маш их байсан ч энэ жил топ модель тодорсонгүй. Учир нь шаардлага хангах модель байсангүй, загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно гэдгээ зохион байгуулагчид нь хэлсэн байна.Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарсан байна.
Шаардлага хангах "Топ" модель байсангүй
2016-12-02 10:11:00